MУБИС-ийн харьяа ЕБС-ийн номын сан 2019 оны 4 сард байгуулагдсан  бөгөөд 6825 сурах бичиг, 850 гаруй  уран зохиолын номын фондтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 
Номын сангаар өдөрт 80 гаруй сурагч, сард 1700 гаруй сурагч үйлчүүлж байна. Сургуулийн номын санд гадаадын болон монголын уран зохиолын ном байгаагаас гадна хэл шинжлэл, түүх ёс заншлын, шинжлэх ухаан танин мэдэхүйн номтой.
Сургуулийн номын санд 1-12 ангийн сурагчид анги хамт олноороо 7 хоногт 1 удаа хуваарийн дагуу үйлчлүүлэхээс гадна чөлөөт цагаараа ном унших болон даалгавраа хийх боломжтой.
Номын сангийн уншлагын танхим нь 81,36 м2 талбайтай бөгөөд сурагчид чөлөөт хэлбэрээр үйлчлүүлдэг.
Номын санд үйлчлүүлж байгаа сурагчдын дунд төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулдаг бөгөөд мөн сурагчдыг ном унших дадалд сургах зорилгоор  “Номын сайн нөхөр” аяныг зохион байгуулж явуулдаг.