МУБИС-СӨБС-ийн номын сан нь сургалт эрдэм шинжилгээний ажил хийх болон бүх төрлийн ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр өөрийн сургуулийн профессор багш, ажилтан, докторант, магистрант, өдөр, эчнээ, хөрвөх, зэрэглэл ахиулах, бямба гаригийн анги, түр сургалтийн оюутанд номын сангийн үйлчилгээ үзүүлж, ном зүйн мэдээллэр хангах, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах үүрэг бүхий үйлчилгээний нэгж юм.
Номын сан нь Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн хууль, МУБИС-ийн захирлын 2017 оны 11-р сарын 09-ны өдрийн А/278 тоот тушаалаар батлагдсан “Номын сангийн үйл ажиллагааг зохицуулах журам”, 2014 оны 12 сарын 19-ны өдөр батлагдсан “Номын сангийн тухай хууль”, номын сангийн орчны үйл ажиллагаанд тавигдах шаардлага MNS5742-2007, болон бусад хууль тогтоомжуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.
Оюутан суралцагчид тус сургуулийн номын сангаас гадна МУБИС-ийн төв номын сангийн мэргэжлийн сурах бичиг, гарын авалага цахим ном, эрдэм шинжилгээний ажил, сэтгүүл зэргийг давхар ашиглан суралцдаг.
МУБИС-Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн номын сан нь 234мк2 талбай бүхий 100 хүний суудалтай уншлагын танхимтай. Уншглагын танхимд 2018 онд их засвар хийж, уншигчдын ая тухтай, суралцах орчин бүрдүүлсэн.
Номын сангийн үйлчилгээг даваа- баасан гаригт 0830-2000 цаг, бямба гаригт 1000-1800цагийн хооронд 2 номын санчийн орон тоотой ажиллаж дараах ажлуудыг гүйцэтгэдэг.