Номын сан нь 2015 онд Монголын номын сангуудын консерциумын гишүүн болсоноор олон улсын нэгдсэн EIFL (Олон улсын номын сангуудын холбоо), INASP (шинжлэх ухааны бүтээлийн хүртээмж, олон улсын сүлжээ байгууллага) гэсэн байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд нээлттэй мэдээллийн (Open Access-ОА) бүтээлүүд, зохиогчийн эрх нь чөлөөтэй, лицензийн хязгаарлалтгүй үзэх боломжтой байдгаараа давуу талтай.
МУБИС-ийн салбар Математик байгалийн ухааны сургуулийн номын сан нь 2019 онд 443,7м.кв талбайтай болон өргөжиж оюутнуудад тав тухтай суралцах орчинг бүрдүүлсэн.
МУБИС-н Байгалийн Ухааны номын сан нь дараах бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
• Хамрах талбай нь 443,7 м.кв
• Ширээний тоо- 120
• Сандалын тоо- 240
• Цахим мэдээллийн сан – 10
• Нийт номын тоо- 41441
• Ахлах номын санч -1
• Номын санч, мэдээллийн ажилтан – 2