БС-ийн номын сан нь сургалт эрдэм шинжилгээний  болон бүх төрлийн ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр өөрийн сургуулийн профессор багш, ажилтан, докторант, магистрант, өдөр, эчнээ, хөрвөх, зэрэг ахиулах, бямба гаригийн анги, түр сургалтын  оюутанд мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд номын сангийн үйлчилгээ үзүүлж,  ном зүйн мэдээллээр хангах туслах үүрэг бүхий үйлчилгээний нэгж юм.
БС –ийн номын сан нь нийт  212 м2 талбайд 90 уншигчийн суудалтай  2 багаар ажиллах танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. 
Сан хөмрөг: Сан хөмрөгийн бүрдүүлэлт нь  бага боловсрол болон бүх шинжлэх ухааны номоор фондоо бүрдүүлсэн. 30000 ширхэг номтой.  

Үйлчилгээ:  Номын сан нь Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн хууль, МУБИС-ийн захирлын 2017 оны 11-р сарын 09-ны өдрийн А/278 тоот тушаалаар батлагдсан “Номын сангийн үйл ажиллагааг зохицуулах журам”, 2014 оны 12 сарын 19-ны  өдөр батлагдсан “Номын сангийн тухай хууль”, номын сангийн орчны үйл ажиллагаанд тавигдах шаардлага MNS5742-2007, болон бусад  хууль тогтоомжуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. Жилд давхардсан тоогоор 33500 уншигчид 35900 ном олгож үйлчилдэг.