09-30

2022

Талархалын захидал

Чин сэтгэлийн 💌 бэлэг хүлээж авсан ямар сайхан өдөр вэ. Яг одоо ширээн дээр маань 5-р ангийн оюунлаг ихэр сурагч Б.Хастөр, Б.Хас-Эрдэм нарын НОМЫН САНЧ нарт зориулан бичсэн ТАЛАРХАЛЫН ЗАХИДАЛ ирээд байна. Сүхбаатар дүүргийн II сургуулийн багш Отгончимэг 5г ангийн сурагчиддаа ном, номын санч нарын тухай танилцуулан ярилцаад номын санч нарт талархалын захидал бичүүлжээ . "Дулаан үг өвлийн гурван сар дулаацуулдаг" гэсэн япон ардын үг байдаг. Хөөрхөн хөвгүүдийн захидлыг уншаад мэргэжлээрээ бахархдаг бахархал минь улам дүүрч байна. Дүү нартаа нийт номын санчдынхаа өмнөөс талархал илэрхийлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе💗💗💗