11-21

2022

ЦАХИМ САНД ШИНЭ НОМ НЭМЭГДЛЭЭ

МУБИС-ийн багш нар ялангуяа СӨБС-ийн багш нарынхаа хүсэлтээр 2016 онд Дээд боловсрол судлалын монголын нийгэмлэгээс санаачлан БСШУЯ, ШУА, МУБИС, МНСК хамтран зохион байгуулсан "Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарыг сайжруулахад тулгамдаж буй зарим асуудал сэдэвт симпозиум: Илтгэлийн эмхэтгэл" цахим санд бүрэн эхээрээ орлоо. 
МУБИС-ийн уншигч судлаач, эрдэмтэн багш та бүхэн энэхүү бүтээлийг  МУБИС-ийн төв номын сангийн Гэрээр ном олгох танхим, Эрдэм шинжилгээний танхимуудаас цаасан хэвлэлээр авч уншиж судлах боломжтой. 
Харин орон зай цаг хугацааг үл хамааран цахим хэвлэлээр уншихыг хүсвэл 👉МУБИС-ийн номын сангийн цахим санд өөрийн Office 365-ийн нэвтрэх нэр нууц үгээрээ орж үзэх боломжтой. МУБИС-ийн цахим сангийн хаяг: https://msuemn.sharepoint.com/sites/lib
Цахим сан👉Цахим ном👉Боловсрол судлалын бүх чиглэл гэсэн дарааллаар орж үзээрэй. 
👉МУБИС-ийн номын сангийн каталогоос тухай номоо сонгон ЦАХИМ ХУВИЛБАР гэсэн сонголт дээр дарж цахим санд Office 365-ийн нэвтрэх нэр нууц үгээрээ нэвтэрч бас болно. МУБИС-ийн каталогийн хаяг: https://catalog.msue.edu.mn/
Таны эрдэм судлалын ажил өндөр амжилт хүсье. МУБИС-ийн номын сан.