04-27

2023

Дэлхийн номын баяр 2023

МУБИС-ийн номын сан нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Дэлхий номын өдөр" тэмдэглэлт баярыг 2023 оны 4-р сарын 24-ны өдөр оюутан залуустай хамтран зохион байгууллаа. Дээрх өдрийг "Номын баяр-2023" уриан дор зохион байгуулсан. Өдөрлөгийн хүрээнд:
📚 Шинэ номын үзэсгэлэн
📚 Ховор сонин ном
📚 Шинэ номын худалдаа
📚 "ТИТЭМ" уран бичлэгийн клубийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн
📚 МУБИС-ийн судлаач оюутан залуустай “НОМТОЙ ЗОЧИН” чөлөөт уулзалт, ярилцлага 
🎈 "МЭДЛЭГТЭН" танин мэдэхүйн тэмцээн
🎈 ОЮУТАН НОМЫН САНЧ
🎈 "ҮСЭГЛЭЛИЙН АВАРГА 2023" тэмцээн
🎈 "FUNDAY" хөгжөөнт тэмцээн
🎈 "Миний номын сан" шүлгийн уралдаан
🎈 НЭЭЛТТЭЙ МИКРОФОН
🎈 "АХА" танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээнүүд тус тус амжилттай болж өндөрлөлөө.
Идэвхтэй оролцсон оюутан залуустаа баярлалаа🤗

"МЭДЛЭГТЭН" танин мэдэхүйн тэмцээнд
М.Анхбаяр, П. Давхарбаяр, Б. Балжинням, Б. Дэмбэрэлдодов нар амжилттай оролцлоо

"ҮСЭГЛЭЛИЙН АВАРГА 2023" тэмцээнд
5 багийн 15 оюутан оролцсоноос Лхагвадорж ахлагчтай "ӨВ СОЁЛ" баг шалгарлаа

Шинэ номын үзэсгэлэн

"НОМТОЙ ЗОЧИН" чөлөөт ярилцлага

"АХА" танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээнд 28 оюутан оролцож шилдгүүдээ шалгарууллаа

"ТИТЭМ" уран бичлэгийн клубийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн

Оролцогчдын сэтгэгдэл

"Аз хур" шинэ номын худалдаа

"Эвсэл", Титэм" клубуудын оюутан залуус хамтран зохион байгууллаа