04-30

2021

ЦАХИМААР УНШИХ БОЛОМЖТОЙ 3 ШИНЭ НОМЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн багш нарын бүтээл
👉1. 📖📚"ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИД НИЙГЭМ-СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ АРГА ЗҮЙ" Сургалтын гарын авлага 2019 он.
👉2. 📖📚 "ХАМГААЛЛЫН АЛХМУУД: КЕЙС МЕНЕЖМЕНТИЙН НИЙТЛЭГ АРГА ЗҮЙ" 2020 он.
👉3. 📖📚 "ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН КЕЙС МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
АРГА ЗҮЙН ГАРЫН АВЛАГА" 2020 он.
МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль. Нийгмийн ажил арга зүйн тэнхим багш М.Нямдорж, Х.Өлзийтунгалаг, Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш Б.Туяагийн нарын боловсруулж хянан тохиолдуулсан энэхүү бүтээлийг МУБИС-ийн номын сангийн цахим сангаараа дамжуулан бүрэн эхээр нь уншиж судлах боломжийг багш нар маань олголоо. 
Танхимаар хичээллэхгүй, номын сан ажиллах боломжгүй цаг үед цахимаар өөрсдийн бүтээлээ уншиж судлах боломжийг нээлттэй олгож байгаа Х.Өлзийтунгалаг, М.Нямдорж,  Б.Туяа багш нартаа оюутан судлаачдынхаа өмнөөс талархал илэрхийлье.💖💖💖🤗🤗
ЦАХИМААР УНШИХ ЗААВАР: 👇👇👇👇
МУБИС-ийн суралцагч та МУБИС-ийн номын сангийн цахим санд МУБИС-ийн цахим каталог http://catalog.msue.edu.mn/ хаягруу нэвтрэн ТӨРЛӨӨР ХАЙХ хэсгээс өөрийн хэрэглээнд тохируулан Цахим монгол ном, Цахим гадаад ном хэсгээс сонгон Хайлтын цонхонд номын нэрээ бичиж дамжин орохоос гадна МУБИС-ийн “office 365”  програм доторх “share point”-д байрлаж буй МУБИС-ийн номын сангийн цахим сангийн https://msuemn.sharepoint.com/sites/lib
 холбоосоос хэзээ ч хаанаас ч бүрэн эхээр нь үзэж судлах боломжтой. Та өөрийн office 365 программд нэвтрэх нэр, нууц үгээ хэрэглэнэ гэдгээ мартуузай. ‼️
Таны эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.
МУБИС-ийн номын сан