02-18

2021

Өөрийн сан хөмрөгт байгаа үнэ цэнэтэй хэвээр байгаа хуучны ном сэтгүүлийн агуулгыг дэлгэн танилцуулж эрдэм шинжилгээ судалгааы эргэлтэнд түлхүү оруулах, мэдээлэх ажлыг эхлүүлж байна.

МУБИС-ийн номын сангаас 2020-2021 оны хичээлийн жилд лавлагаа мэдээллийн ажлын хүрээнд өөрийн сан хөмрөгт байгаа үнэ цэнэтэй хэвээр байгаа хуучны ном сэтгүүлийн агуулгыг дэлгэн танилцуулж эрдэм шинжилгээ судалгааы эргэлтэнд түлхүү оруулах, мэдээлэх ажлыг эхлүүлж байна.
Бидний танилцуулах эхний сэтгүүл бол "Шинжлэх Ухааны Академийн мэдээ" сэтгүүл ба уг сэтгүүл нь 1961 онд БНМАУ-ын Дээд боловсролын хүрээлэнг БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академи болгон өөрчилсөн үеэс эхлэн хэвлэгдэж ирсэн манай шинжлэх ухааны хамгийн том сэтгүүл юм.
Уг сэтгүүлийн анхны 4 дугаар гэхэд манай номын санд ганцхан хувь байдаг ба та бүхэн бидний дэлгэн үзүүлж байгаа санамж өгөх номзүйн мэдээллээс сэтгүүлийн дотор хэвлэгдсэн агуулгатай танилцан үндсэн сэтгүүлийг МУБИС-ийн төв номын сангийн Эрдэм шинжилгээний танхимаас үзэх боломжтой.
Мөн энэхүү номзүйн мэдээллийг цахимаар үзэх бол МУБИС-ийн номын сангийн цахим каталоги https://catalog.msue.edu.mn/ хаягаар орж "Академийнмэдээ" гэсэн түлхүүр үгийг зай авалгүй бичихэд энэхүү сэтгүүлийн бусад бүх дугаарын гарчгийн мэдээллийг авах боломжтой.
Та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.
МУБИС-ийн номын сан