04-20

2022

Болор цом - ын эзэн яруу найрагч Б.Болорцэрэнтэй уулзалт арга хэмжээг амжилттай зохион явууллаа.

МУБИС-ийн Багшийн сургуулийн номын сангаас  "Дэлхийн номын өдөр"- ийг угтан 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр  2021 оны “Болор цом”- ын эзэн яруу найрагч Б.Болорцэрэнтэй  уулзалт арга хэмжээг амжилттай зохион явууллаа. Уг арга хэмжээнд МУБИС-ийн оюутан залуус, БС-ийн МХУЗТ-ын төлөөлөл, номын сангийн ажилтанууд оролцов. Яруу найрагч Б.Болорцэрэн өөрийн уран бүтээл, ажил, амьдралын талаар нээлттэй ярилцаж, оюутан залууст өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгийн хүрээгээ тэлэх, амьдралын зорилгоо тодорхойлох, мөрөөдлөө биелүүлэх, өөрийгөө олж авах сэдлийг төрүүлсэн, уншигчдын сонирхлыг татсан, асуултаар дүүрэн уулзалт боллоо. Яруу найрагч Б.Болорцэрэндээ МУБИС.БС- ийнхаа нийт уншигчдын өмнөөс халуун талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье