МУБИС-ийн номын сан үйл ажиллагаандаа 2018 оноос хойш олон улсын "MARC" форматын "KOHA" программыг нэвтрүүлж өнөөдрийг хүртэл номын сангийн бүхий л үйлчилгээг энэ програмаар үзүүлж ирсэн. Номын сангийн зүрх бол сан хөмрөгийн каталог байдаг.
Олон улсын Коха програмд орсноор Марк форматын RDA стандартаар номзүйн бичвэр, каталогоо хийх шаардлагатай болдог. Бид 2018 онд шинэ програмд шилжихдээ өмнөх сан хөмрөгөө байгаагаар нь хөрвүүлсэн бол 2021 оны 11 сард АНУ-ын Конгрессийн номын сан, Колумбын Их сургуулийн номын сангийн мэргэжилтнүүдээс Марк форматын RDA стандартын сургалт авч энэ хугацаанаас хойших номуудаа RDA стандартаар каталогжуулж өмнөх номуудын каталогтоо засвар хийх зэргээр тасралтгүй суралцаж олон улстай хөл нийлүүлэн ажиллаж байна.
Та бүхэн доор зурагнаас олон улсын каталогт доорх ном хэрхэн дэлгэрэнгүй орсныг хараарай. Ингэснээр марк форматын програмтай дэлхийн бүх номын сан мэдээллээ солилцох, экпорт хийх бүрэн боломжтой болдог.
МУ-Үндсэн хууль номын каталогийг үзэхийг хүсвэл эндээс харна уу.