09-30

2022

"МУБИС-д нэг удаа" гэрэл зургийн тэмцээнийг зарлаж байна.

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутан залуусын дунд "МУБИС-д нэг удаа" гэрэл зургийн тэмцээнийг зарлаж байна.
-Чи ямар сургуульд орсон юм бэ?
-Багшийн дээд
-Хүүе ээ, тэр чинь автобусны буудал биш юм уу?
▪️Тэмцээний зорилго
Манай сургуулийн чанартай зураг дүрс интернет орчинд хомс. Иймд МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ-ийн чанартай зургаар дамжуулан сургуулиа таниулан сурталчлах.
▪️Тэмцээнд хэрхэн оролцох
Өөрийн дарсан МУБИС-н аль нэг салбар сургууль, дотуур байр, номын сан зэргийг зургийг "Book Story" клубийн албан ёсны фейсбүүк группд #мубисднэгудаа хаштагийн хамт постлох.
▪️Анхаарах зүйлс
-Хүний зургаар өөрийн нэр дээрээс оролцохгүй байх
-Зурагтаа тайлбар, зүүлт нэмж болно
-Нэг хүн хэдэн ч зургаар оролцох боломжтой
-Камераар болон гар утсаар дарсан нягтаршил сайтай зургаар оролцоно
▪️Тэмцээний шүүлт
- 60% шүүгчдийн санал
- 40% лайк, шейр болон хандалт зарчмаар явагдана
Тэмцээн 2022.09.28 - 2022.10.28-ны хооронд явагдана
Та бүхэндээ амжилт хүсье ❤️