10-31
2022
Монгол Улсын Боловсролын Их сургуулийнхаа үе үеийн түүхийн номуудаа Номын сангийн цахим санд байршууллаа.
- 1951-1976 Улсын багшийн дээд сургууль-25 жил
- 1951-2001. Улсын Багшийн Их Сургууль 50 жил
- 1951-2006. Багшийн дээдийнхэн. 55 жил
- 1951-2006. Монгол Улсын Боловсролын Их Сургууль-55 жил
- 1951-2011. Зуун өртөөлсөн нэгэн жаран. МУБИС-60 жил
- 1951-2016. Боловсролын түүчээ МУБИС-65 жил.
- 1951-2021. Эрдмийн их өргөө МУБИС-70 жил.
- Боловсролд түүчээлсэн 70 жил. 1951-2021. БоСС-ийн түүх.
- Боловсролын хүрээлэнгийн түүх-60 жил. 1956-2016.
Та бүхэн Улсын Багшийн Дээд Сургуулиас эхлэн Монгол Улсын Боловсролын Их Сургууль хүртэлх 70 жилийн түүхийг эдгээр номуудаас үзэж судлах боломжтой.
Цаашид бүрэлдэхүүний сургуулиудын түүхэн номуудыг бас цахим сандаа байршуулах юм.
👉МУБИС-ийн уншигч та МУБИС-ийн номын сангийн цахим санд өөрийн Office 365-ийн нэвтрэх нэр нууц үгээрээ орж үзэх боломжтой. МУБИС-ийн цахим сангийн хаяг: https://msuemn.sharepoint.com/sites/lib
Цахим сан👉Цахим ном👉Боловсрол судлалын бүх чиглэл👉МУБИС-ийн түүхэн ном дарааллаар орж үзээрэй.
👉МУБИС-ийн номын сангийн каталогоос тухай номоо сонгон ЦАХИМ ХУВИЛБАР гэсэн сонголт дээр дарж цахим санд нэвтэр болно. МУБИС-ийн каталогийн хаяг:
https://catalog.msue.edu.mn/
Эрхэм багш ажилтнууд та бүхэнд МУБИС-ийн түүхийн номуудаас энд ороогүй нь байвал номын сандаа түр өгч цахим санг баяжуулахад туславал бид их баярлах болно. Бид таны номыг гэмтээлгүй зургийг аваад эргүүлэн өгөх болно 🤗 МУБИС-ийн төв номын сан 1 давхарт 103 тоот. Утас 96020878
Цахим санг баяжуулж мэдээллийг бэлтгэсэн: Д.Цолмон, Ц.Алтанчимэг