05-05

2026

📜МУБИС-ИЙН НОМЫН САНД ДАЛАЙ ГАТЛАН ХИЛИЙН ЧАНАДААС ШИНЭ НОМУУД ИРЛЭЭ 🌏🌍📚📖

📚 МУБИС НОМЫН САН
"МЭДЛЭГИЙГ ЭХ ХЭЛ ДЭЭРЭЭС НЬ..."
МУБИС-ийн номын сан нь АНУ-ын Конгрессын номын сангийн солилцооны хөтөлбөрийн хүрээнд олон улсын шинэ бүтээлүүдийг хүлээн авч танилцуулж байна.
Шинэ номуудыг 2026 оны 5 сарын 11-ний өдөр МУБИС-ийн хурлын танхимд 13:00 цагаас дэлгэн үзүүлэх бөгөөд сонирхсон хүн бүхэнд нээлттэй.
📚 Номын агуулгын чиглэлүүд
• Боловсрол судлал ба насан туршийн суралцахуй
• Нийгэм, соёл, тэгш байдлын судалгаа
• Сэтгэл судлал, мэдрэл судлал, ухамсар судлал
• Хиймэл оюун ухаан, ёс зүй, технологи
• Дэлхийшил, эдийн засаг, аялал жуулчлал, соёл
• Шинжлэх ухааны философи ба сэтгэлгээ
✨ Эдгээр бүтээлүүд нь “хүн төвтэй, ёс зүйтэй, тогтвортой хөгжил”-ийг бүх талаас нь авч үзсэн өндөр ач холбогдолтой эх сурвалжууд юм.

 

Монгол Улсын Боловсролын Их Сургууль · Номын сан