10-08

2026

ТАЛАРХАЛ

 ТАЛАРХАЛ 📚

Улаанбаатар Хотын Нийтийн Төв номын сангийн өргөтгөл, олон улсын жишигт нийцсэн шинэ номын сангийн үүдийг нээж, мэдлэг, соёл, боловсролын хүртээмжийг шинэ шатанд хүргэх түүхэн үйл явдлыг тохиолдуулан номын сангийн сан хөмрөгийг баяжуулах аянд нэгдэн уншигчдын мэдлэг, боловсролыг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, 130 ширхэг номоор хандив өргөсөн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын сангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монголын хүүхэд залуусын оюунд үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхний цаашдын ажилд амжилтын дээдийг хүсье 👏

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ