11-03

2022

Цаг үеийн мэдээлэл

Америкийн Монгол Судлалын Төв, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, УБ хотын нийтийн төв номын сантай хамтран зохион байгуулж байгаа номын санч нарыг мэргэшүүлэх “Сэдвийн түлхүүр үг, Нэрийн баталгаажуулсан бүртгэл” 4 долоо хоногийн танхимын цуврал сургалт 2022 оны 11 сарын 1 нд УБ хотын нитийн номын сан дахь Америкийн соёл мэдээллийн төвийн хөтөлбөрийн танхимд эхэллээ. 
Сургалтыг АНУ-ын Конгрессын Номын Сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, Хэлшинжлэлийн ухааны доктор (Ph.D) М.Саруул-Эрдэнэ удирдан явуулж байгаа ба монголын номын сангийн 37 мэргэжилтнүүд хамрагдаж байна. 
Энэхүү сургалтын үр дүнд монголын номын сангуудын каталогжуулалт олон улсын түвшингээр хийгдэж цаашлаад дэлхийн томоохон номын сангуудтай мэдээллээ солилцох бүрэн боломжтой болно. МУБИС-ийн номын сангаас энэхүү сургалтанд МУБИС-ийн төв номын сангийн каталогч Д.Цолмон туслах багшаар ажиллаж байгаа бол эрдэм шинжилгээний танхимын номын санч Г.Энхчимэг, МБУС-БТС-ийн номын санч Э.Золзаяа нар суралцаж байна. Сургалтанд суусан мэргэжилтнүүд маань сургалтын дараа бүрэлдэхүүний сургуулийн болон орон нутгийн салбар сургуулийн номын санч нарт дамжуулах сургалтыг зохион байгуулах юм.