11-27

2025

МУБИС-ийн багш нарын КНС дахь ном зүйг гаргах, бүтээлийг нь бүрэн байршуулах төслийг хамтран хэрэгжүүлж буйн анхных нь энэ болно.

МУБИС-ийн номын сан, номын санч нартай хамтран МУБИС-ийн багш нарын КНС дахь ном зүйг гаргах, бүтээлийг нь бүрэн байршуулах төслийг хамтран хэрэгжүүлж буйн анхных нь энэ болно. 
МУБИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор Чунтын Болдбаатарын АНУ-ын Конгрессын номын сан дахь бүтээлийн ном зүй
1. Зохиогч
1.1.  Бие даан бичсэн бүтээл
1. XX зууны Монголын улс төрийн зүтгэлтнүүд, Улаанбаатар, Адмон ХХК, 2004. 370 хуудастай.
2. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хоёрдугаар их хурал: Баримт, судалгаа, эрдэм шинжилгээний оршил, тайлбар, Улаанбаатар, Соёмбо принтинг, 2008. 242 хуудастай.
3. Монгол улс 100 жил: Он дарааллын бичиг (1911.12.29-2011.12.29), Улаанбаатар, НЭПКО Паблишинг, 2012. 253 хуудастай.
4. 1940 оны үндсэн хууль: Түүх, эрх зүйн асуудал = The 1940 Constitution: history and legislation, Улаанбаатар, Соёмбо принтинг, 2016. 191 хуудастай.
1.2.  Хамтын бүтээл
5. Хэцүү өрөг, уран нүүдэл: Монголын түүхийн сэдвүүд, Д.Мөнх-Очирын хамтаар. Улаанбаатар, GW паблишер, 2011. 162 хуудастай.
6. Монгол улсын нийслэл Улаанбаатар: Он дарааллын бичиг, Гэрэлийн Очбаяр, Олзвойн Одсүрэн нарын хамтаар. Улаанбаатар, НЭПКО хэвлэлийн газар, 2023. 233 хуудастай.
7. Монгол Ардын Намын түүхт найман жил, А.Алтанбагана, З.Лонжид нарын хамтаар. Улаанбаатар, Монгол Ардын Нам, 2021. 308 хуудастай.
8. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн түүхэнд холбогдох зүйлүүд: Наваандоржийн Жадамба, Сономбалжирын Буяннэмэх, Ц.Гантулгын хамтаар. Улаанбаатар, Сорхан цагаан хэвлэх, 2007. 72 хуудастай.
Редактор
9. Хөх дарх, Д.Энхдаваа, Улаанбаатар, Адмон принтинг, 2016. 224 хуудастай.
Чунтын Болдбаатарын зохиосон 8, редакторлосон 1 ном Конгрессын номын сангийн (КНС) Азийн тасагт хадгалагдаж буй бөгөөд доорх бүтээлийг 2025 оны 11 сард МУБИС-ийн номын сангаар дамжуулан КНС-д хандивласан нь удахгүй ирэх болно. 
10. Харилцаа холбоо мэдээллийн технологийн онцлох 100 үйл явдал, Эрхлэн боловсруулсан: Чунтын Болдбаатар, Улаанбаатар, НЭПКО ХХК, 2021. 212 хуудастай.
Конгрессын номын сан дахь Чунтын Болдбаатарын нэрийн баталгаажуулсан бүртгэл нь (НББ) “Дундговь аймагт төрсөн, түүхч, улс төр судлаач, их сургуулийн багш” гэх мэт мэдээллийг агуулсан бөгөөд no2004104928 дугаартай, энэ нь анхны бүтээл нь 2004 онд ирж, НББ үүссэнийг гэрчилнэ.  
Жич: 
МУБИС-ийн номын сан нь КНС дахь зохиогч нарын бүтээл болон КНС-д НББ нь үүссэн эсэхийг шүүж өгөх үйлчилгээ үзүүлнэ.
КНС-д хандивлах Монгол судлалын бүтээлийг МУБИС-ийн номын сан хүлээн авна.
Бүтээлүүдийг хайж тогтоон, ном зүйг бэлтгэсэн: МУБИС-ийн номын санч Даваасамбуугийн Цолмон