10-08

2026

МУБИС-ийн Номын санд номын санчийн ажлын байранд урьж байна

Ажлын байрны зорилго
 
Багш, ажилтан, нийт суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн номын сангийн мэдээллийн бүх төрлийн үйлчилгээг шуурхай хүргэх, уншигчдыг мэдээллээр хангах;
 
Ажлын байрны үндсэн зорилт:
 
Номын сангийн үйлчилгээг тасралтгүй хэвийн явуулах;
Сургалт, олон нийтийн ажлыг төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулах, идэвхи санаачлагатай ажиллах;
Багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй;
Тогтвор суурьшилтай ажиллах боломжтой, номын санч мэргэжлийн болон харилцааны ёс зүйг баримталдаг, ажилд хариуцлагатай, ачаалал даах чадвартай.
 
Холбоо барих: 89119934,
Майл: library@msue.edu.mn хаягаар анкет илгээх.
 
Бүрдүүлэх материал
 
• Ажилд орохыг хүссэн өргөдөл, төрийн албан хаагчийн анкет /3x4 зурагтай/
• Боловсрол, мэргэжлийн диплом, мэргэжлийн зэрэг, цолны үнэмлэх, бүтээлийн жагсаалт, гэрчилгээ, сертификат, түүнтэй адилтгах бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хувь
• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулсан баримт /е-mongolia/
• Иргэний үнэмлэхийн хуулбар (е-mongolia, ТҮЦ машинаас авсан лавлагаа)
• Оршин суух газрыг тодорхойлсон баримт