01-19

2026

Конгрессын номын санд монгол судлалын холбоотой монгол номоо хандивлаж 🌏дэлхийн судалгааны эргэлтэнд оруулах ажлын эхний хандивын 📚 номууд 2026 оны 01 сарын 26 нд АНУ-ын Конгоессын номын санг зорих боллоо

🏢Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн МУБИС-ийн Номын сан, 🏛️Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэ, АНУ-д суугаа элчин сайд Ө.Батбаяр нарын хамтран хэрэгжүүлэхээр эхлүүлсэн Конгрессын номын санд 🇲🇳монгол судлалын холбоотой монгол номоо хандивлаж 🌏дэлхийн судалгааны эргэлтэнд оруулах ажлын эхний хандивын 📚🇲🇳номууд 2026 оны 01 сарын 26 нд АНУ-ын Конгоессын номын санг зорих боллоо ✈️🇺🇸👏👏👏👏
Энэ дашрамд оюуны бүтээлээ хандивласан эрдэмтэн судлаачиддаа талархлаа 🤗
Тив дамжин очих хүнд жинтэй ачааг хүргэх хүндхэн албыг хариуцсан элчин сайд Batbayar Ulziidelger танд баярлалаа. 
Мэдээж КНС-д бүртгэж каталогжуулах эрдэм судлалын ажил Мягмар Саруул-Эрдэнэ багшийнх. Угаасаа дэлхийн монгол судлалын төлөө амьдардаг багшийн маань санаачлагаар энэ ажил бүтэж байгаа бөгөөд бид бол хамтран туслах үүрэг хүлээсэн төдий. Аливаа ажлыг ухаантан санаачилж дэмжигчдийн олон тусаар бүтдэг амьдралын хууль билээ. 
Дашрамд дуулгахад КНС-д номоо хандивлах хүмүүс 1 сарын 23 ны дотор МУБИС-ийн номын санд авчирч өгөхөд болно🤗🤗🤗
Хандивлах ном бүх шинжлэх ухааных байх ба заавал монгол судлалын агуулга, судлагдахуунтай, хэвлэлийн шаардлага хангасан, ISBN дугаараа авсан байна. 
1 номноос 1 ширхэгийн авна. Боть ном бол бүрэн ботиороо байна. Утга зохиол судлалын ном болно. Монгол түүхэн баримтат уран зохиол болно. Бусад уран зохиол яруу найраг, тогтмол хэвлэл зэргийг авахгүй журамтай. 
Лавлах утас: 94099299, 88850878