Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “MNUE paper awards 2025” өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаа МУБИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд яг одоо болж байна 👨🎓👩🎓
МУБИС-аас багш нарын эрдэм шинжилгээ, судалгааг дэмжсэн олон үйл ажиллагааг жил бүр хэрэгжүүлж ирсний нэг нь энэ юм. “MNUE PAPER AWARD” буюу МУБИС-ийн багш судлаачдад өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаагаар олон улсын Web of Science, Scopus-д бүртгэлтэй сэтгүүлүүдэд өгүүллээ хэвлүүлсэн багш, судлаачдад өргөмжлөл гардуулдаг уламжлалтай.
