Төв номын сан нь судалгааны танхим, үндсэн фонд, сонин сэтгүүлийн танхимтай бөгөөд судалгааны танхим 1 нь нийгмийн ухааны салбар, судалгааны танхим 2 нь уран зохиол, хэл шинжлэл, судалгааны танхим 3 нь магистр, докторын судалгаан бүтээл, судалгааны танхим 4 нь боловсрол судлалын чиглэлээр хуваагддаг бол Үндсэн фонд нь бүх шинжлэх ухааны 25,068 номтой. Сонин сэтгүүлийн танхим нь өдөр бүрийн шинэ сонингоос гадна олон төрлийн сэтгүүлээр фондоо баяжуулсан.