09-01

2026

Өнөөдрийн уншигч оюутан дүү нар минь

Өнөд ирээдүйг чиглүүлэх багш нар болно
Багш хүн зөвхөн хичээл заадаггүй, мөрөөдөл асаадаг шидтэн
Багш хүн зөвхөн хичээл заадаггүй амьдралд хөтлөдөг бурхан

Ирээдүйд багш болохоор шинэхэн элссэн дүү нар минь
Хичээл зүтгэлийг тань тэтгэх өргөө номын сан байдаг юм
Номын сантай нөхөрлөсөн оюутан мэдлэгээр баяжиж
Мэдлэгээр баян иргэн эх орныхоо бахархал болдог юм

Өнөөдрийн оюутан та маргаашийн багш
Өнөөдрийн уншигч та маргаашийн манлайлагч
Мэдлэгтэй манлайлагчийн асаасан гэрэл
Мөнхөд бусдын замыг гэрэлтүүлдэг юм шүү

Шинэ хичээлийн жилээ хүсэл тэмүүллээр дүүрэн эхлүүлж
Шинэ мөрөөдөлдөө улам дурлан тэмүүлээрэй
Ирээдүйгээ дандаа өөдрөгөөр харж
Их мэдлэгийн далайд хамтдаа аялцгаая