02-09
2026
2025 онд хэвлэгдсэн “Монголын эзэнт гүрэн”, “Монголын аялал жуулчлал, авто зам”-ын шинэ газрын зургууд МУБИС-ийн төв номын санд байршлаа.
Газрын зургуудыг газарзүйч, судлаач, профессор О.Сүхбаатар, МУБИС-ийн багш доктор, дэд профессор С.Энхжин, МУИС-ийн багш доктор, дэд профессор С.Соёлжин, газарзүйн багш И.Цэрэннямаа нар хамтран бүтээжээ.
Эрдэмтэн багш нар маань бүтээлээ судалгаа шинжилгээнд зориулан номын санд үнэ төлбөргүй бэлэглэсэнд уншигч судлаачдынхаа өмнөөс маш их талархан хүлээж авлаа.
Бид зургаа урт хугацаанд хэрэглүүлэх үнэ цэнэ, чанарыг бодож хөнгөн бат бөх жаазлуулан МУБИС-ийнхаа төв номын сангийн Түүх, Нийгмийн ухааны төрөлжсөн уншлагын танхим Судалгааны танхим-1 д байрлуулав.
Зургуудын онцлогоос дурдвал:
“Монголын эзэнт гүрэн” 85х95 босоо хэмжээтэй.
- Монголын эзэнт гүрний байлдан дагуулсан ба алба татвар авч байсан нутаг
- Их Монголын эзэнт гүрний нутаг (1526-1858) гэсэн хоёр хэсгийг өнгөөр ялгаж харуулсан.
“Монголын аялал жуулчлал, авто зам”-ын газрын зураг нь 67х128 хөндлөн хэмжээтэй. Масштаб: 1:2 000 000.
Миний үзэж судалж байсан энэ төрлийн газрын зургуудаас хамгийн баялаг мэдээлэлтэй үнэхээр сайн зураг санагдсан. Суурин, хот хоорондох замын уртыг тусдаа хүснэгтээр илэрхийлсэн.
Улаанбаатар хот орчим, Хархорин, Хужирт, Орхон голын эх орчим, Хөвсгөл нуур, Хорьдол сарьдаг, Хатгал орчим гэсэн 3 хэсгийн газрыг илүү тодотгож харуулжээ.
Тухайлбал Улаанбаатар хот орчмын хэсэгтээ Богд уулын ихэнх амыг тэмдэглэсэн. Тэрэлжийн орчмын тодотгосон хэсэгт Тэрэлжийн амуудад байдаг томоохон аялал жуулчлалын газруудыг нэрлэж өгсөн, нийт газрын зургийн хэмжээнд сум, баг хоорондын зайг тодорхойлж бичсэн, музей, бөөгийн отог, рашаан, агуй, сүм хийд, хөшөө дурсгал, хирэгсүүр, Палеонтологийн олдворт газар, Чингис хааны түүх газруудыг тэмдэглэсэн гээд арвин их мэдээлэлтэй зураг юм.
Газрын зургуудыг үзэж судлахыг хүсвэл МУБИС-ийн төв байрны ард МУБИС-ийн төв номын сан 5 давхар 501 тоот Судалгааны танхим-1 д ирж зочлоорой.
Энэ дашрамж эрдэмтэн багш нартаа дахин талархал илэрхийлж эрдэм судлалын их амжилтыг хүсэн ерөөе.