08-28

2026

Дэлхийн хамгийн том номын сан болох Конгрессын номын сангийн сан хөмрөгт 140 сая гаруй цаасан ном, гар бичмэл, зураг зүйн материал, хөгжим, гэрэл зураг, аудио бий... Гар бичмэлийн тасагт хадгалагдаж буй үнэт дурсгал болох монгол судлаач Оуэн Латтимор, Дилов хутагт хоёрын захидлуудыг сурвалжлан судалж ном болгон гаргажээ 👏

Монгол- АНУ-ын харилцаа, БНМАУ, Өвөр Монголын улс төрийн эгзэгтэй байдал болон Дэмчигдонров ван, Далай лам, Төвөдийн үйл хэрэг зэрэг нэн далайцтай асуудлаас эхлээд Хутагтын өдөр тутмын энгийн аж амьдралыг хүртэлх өргөн хүрээний агуулга багтсан “ДИЛАВ ХУТАГТЫН ЗАХИДЛУУД” номыг манай номын санд бэлэглэсэн МУБИС-ийн хамт олонд халуун талархал илэрхийлье 😊📚

Монгол судлалын энэ хоёр бүтээлийг хэл шинжлэлийн доктор, дэд профессор, АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн Мягмарын Саруул-Эрдэнэ Конгрессын номын сангаас эмхэтгэн орчуулж, Дилова Хутагт Сан болон Америкийн Монгол Судлалын Төв хамтран хэвлүүлсэн байна. Сонирхуулахад Конгрессын номын сангийн Азийн тасагт монгол хэлээр бичсэн 13,000 ном, Монгол улсын талаарх нэн баялаг судалгааны материал бий гэдэг шүү

🤗 Номын цагаан буян арвижих болтугай 

МУСГЗ М.Баянзулын нэрэмжит Нийтийн номын сан