09-16

2026

ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН НОМЫН САН ШИНЭЭР НЭЭГДСЭН ТУХАЙ

Хүмүүсийн хэлдэгээр "Засгийн газрын ордны номын сан" баялаг мэдээллийн сан хөмрөгөө олон нийтэд хүргэх зорилгоор Парламентын номын сан / Library of Parliament-гийн салбар номын сангаа Үндэсний музейн хойно хуучнаар Хуулийн хүрээлэн одоогоор УИХ-ын тамгын газрын харьяа байрандаа нээжээ. 

Парламентын номын сангийн үйл ажиллагаа, уншигчдад үзүүлж буй үйлчилгээ, тус номын сангийн сан хөмрөгийг цахим каталог https://catalog.parliament.mn -оос авахдаа нэмээд цахим хэлбэрт шилжүүлсэн ном, сонин, сэтгүүл, эмхэтгэлийг цахимаар уншиж, цахим мэдээллийн нөөц болон тэдгээрийг ашиглах боломжийн тухай олон мэдээлэл мэдлэгийг авах боломжтой юм байна.  

Шинэ салбар номын сангаа танилцуулах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Парламентын номын сангаас Монголын Их, Дээд болон Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн ажилтнуудад зориулан “ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ БА НОМЫН САНГИЙН МЭДЭЭЛЛИЙН НӨӨЦ” сэдэвт арга хэмжээг 2026 оны 09 дүгээр сарын 11, 14-ний хооронд зохион байгуулж оролцогсдод өөр өөрийн номын сангийнхаа уншигчдад судалгаа, танин мэдэхүйн үйл ажиллагаанд парламентын номын сангийн мэдээллийн нөөцийг хамтран ашиглах,  парламентын боловсролын талаарх мэдлэгийг номын сангийн үйлчилгээнд уялдуулан хүргэх, хамтран ажиллах талаар санал солилцов.

Та бүхэн дурдсан хаяг дээр байрлах Парламентийн салбар номын санд очиж үнэ төлбөргүйгээр үнэмлэх нээлгэн тав тухтай орчинд мэдээллийн үйлчилгээ авч болохоос гадна https://catalog.parliament.mn хаягруу хандаж цаг хугацаа орон зай үл хамааран парламентийн номын сангийн сан хөмрөгөөс цахимаар ном, сонин, сэтгүүл, эмхэтгэлүүдийг мөн бүрэн эхээр нь үнэ төлбөргүй унших, подкаст хэлбэрээр бэлтгэсэн мэдээллийг санг ч мөн сонсох боломжтойг дахин сануулья. 

Парламентийн номын сангийн мэдээллийг олон нийтийн сүлжээнээс facebook-ийн Парламентын номын сан / Library of Parliament  хаягаас авах боломжтой