10-27

2025

                                                                      СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ           

“Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын хүрээнд сэтгэлзүйн болон сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, стресс ба түгшүүрийг бууруулах, сөрөг сэтгэл хөдлөлийг зөвөөр удирдах, өөрийгөө танин мэдэх дадлыг төлөвшүүлэх зорилгоор сургалт, өдөрлөгийг зохион байгуулах нь нийгмийн хэрэгцээ байна гэж үзэж байна. 
Зорилго: Оюутнуудын сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эерэг сэтгэл зүйн дадал хэвшлийг төлөвшүүлэх замаар сэтгэл зүйн тэнцвэрт байдлыг дэмжих 
Зорилт: 
1. Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, мэдээллийн өдөрлөг зохион байгуулах 
2. Оюутнуудад зориулсан стресс бууруулах, сэтгэлзүй тайвшруулах дасгал, арга зүйг танилцуулах 
3. Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ, мэргэжлийн туслалцаанд хандах соёлыг төлөвшүүлэх.
Судалгаа авч буй зорилго:
Оюутнуудын бие хүний хэв шинжийг тестийн аргаар танин тодорхойлох
Оюутнуудын стресс болон түгшүүрийг тестийн аргаар үнэлэх
Тестийн үр дүнгийн дагуу тохирох сургалт, өдөрлөгийг зохион байгуулах
Олон нийтийн хуудсаар дамжуулан зөвлөмж, мэдээлэл түгээх