Гэрээр авсан номын буцаан ирэлт сүүлийн үед маш удаашралтай болж номын эргэлт багасаж тухайн номыг үзэх судлах гэсэн дараа дараагийн уншигчдад хүндрэл учрах нь их болсон. Иймээс МУБИС-ийн номын сангийн журмын дагуу номын эргэлтийг сайжруулах бусадтайгаа хуваалцах боломжийг хангахын тулд номын хугацаа хэтрэлтийн торгуулийг ахин ажиллуулах боллоо. Уншигч та бүхэн өнөө маргааш хоёр буюу 2026 оны 3 сарын 5, 6-ны өдрүүдэд гэрээр авч хугацаа хэтрүүлсэн номоо буцаан авчирч өгсөн тохиолдолд торгууль бодогохгүй, номын сангаар үйлчлүүлэх эрх хаагдахгүй байх боломжийг олгож байна.
Ирэх 7 хоногийн даваа гариг буюу 2026 оныы 3 сарын 9 нөөс эхлэн номын хугацаа хэтэрсэн хоног тутам 1 номонд 500 төгрөгийн торгууль бодогдож МУБИС-ийн төв болон салбар номын сангаар үйлчлүүлэх эрх хаагдах болохыг сануулж байна. Номоо буцаан торгуулиа төлсөн тохиолдолд эрх нээгдэнэ.
Одоо авсан ном нь хугацаа хэтрээгүй уншигчдад хамаарахгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг постны зурагнаас авна уу.