03-12

2025

🎊🎊Сайн байцгаана уу номын сангийн мэргэжил нэгт найзууддаа хаврын тэргүүн сарын нарлаг өдрийн мэнд хүргэе 🤗🤗🤗
📜Та бүхнийг ирэх Лхагва гаригт МУБИС-ийн төв номын санд болох Бурхан багшийн сургаал номын нээлт, ном хандивлах үйл ажиллагаанд урьж байна 🎁📚💝
Монгол улс 2025 оноос хос бичигтэн болж үндэсний бичгээ албан ёсоор сэргээн хэрэглэж эхлэсэн энэхүү түүхэн цаг үед монголчууд бидэнд баяр хүргэж Японы монгол судлаач, эрдэмтэн Төвчүүд Байгал “Бурхан багшийн сургаал” номыг монгол бичигт хөрвүүлэн монголын нийт номын сангуудад (МУҮНС-эхлээд бүх нийтийн номын сангууд, их дээд, ЕБ болон бүх шатны номын сангууд, аймаг сум тэр дундаа сумын сургуулийн номын сангуудад хүртэл) хүртээхийг тооцож нийт 7000 ширхэгийг хувиасаа хэвлүүлэн үнэ төлбөргүйгээр тараан хүргүүлэхээр бидэнд илгээсэн байна.
Бурхан багшийн сургаалийг өдгөө дэлхий нийт шашины ном гэж үзэхээс илүү Буддын гүн ухааны, аж төрөхүйн, хүнлэг ёс, ёс суртахууны бүтээл гэж нэгэнт үзэж судлах болсон билээ.
Тиймээс та бүхэн зарлалд дурдагдсан 2025 оны 3 сарын 12 ны 14 цагт ирж номын хандив хүлээн авна уу. 
Орон нутгаас УБ хотод алба амины ажлаар ирсэн номын санч, эсвэл тухайн номын сандаа хүргээд өгөх төлөөний хүн байгаа бол ирээд ном авч болно. Дамжуулаад хэлээрэй. 
Судлаач эрдэмтний энэ их өгөөмөр сэтгэлийн хариуг бид номыг нь хүлээн авч уншлага, судалгаандаа ашиглахад байгаа юм.
Лавлах утасны дугаар: 8885-0878