03-16

2023

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын сан - Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн номын сангууд номын фонд дахь мэдээллийн нөөцөө хамтран ашиглах, цахим мэдээллийн санд хандах зорилгоор санамж бичгийг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд уншигчдын эрэлт хэрэгцээнд шаардлагатай өөрийн номын санд байхгүй зарим нэр төрлийн номыг богино хугацаагаар солилцон ашиглах, цахим мэдээллийн сангуудаа харилцан тохиролцсоны үндсэн дээр хуваалцан судлах агуулгыг багтаасан байна.

Санамж бичигт Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Эрдэм шинжилгээний хэвлэл, номын сангийн эрхлэгч С.Түвшинзаяа нар гарын үсэг зурж баталгаажууллаа


Санамж бичигт Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Эрдэм шинжилгээний хэвлэл, номын сангийн эрхлэгч С.Түвшинзаяа нар гарын үсэг зурж баталгаажууллаа.