09-04

2026

 📙📲ЦАХИМ САНД ШИНЭ НОМ НЭМЭГДЛЭЭ🌟✨

МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн доктор (Ph.D) Х.Баярмаа багш 2025 онд хэвлүүлсэн Шинэ үеийн дэлхийн түүх I Өрнө дахин номынхоо 2 дахь хэвлэлээс хураангуйлсан хэсгийг МУБИС-ийн цахим санд байршууллаа. Уг сурах бичигт 11 хүснэгт, 8 бүдүүвч, 15 сэдэвчилсэн газар зүйн зураг хавсарган оруулсны 13 нь өмнөх хэвлэлд ороогүй шинэ зураг байна.

2019 онд хэвлүүлсэн Шинэ үеийн дэлхийн түүх I Өрнө дахин номын анхны хэвлэл хэвлэгдсэн ба энэ сурах бичгийн хураангуй мөн МУБИС-ийн цахим санд байршигдсэн байдаг билээ. 

Х.Баярмаа багшийн өмнө нь цахим санд байршуулсан номуудыг постны зургаас харна уу.


👉МУБИС-ийн уншигч та https://ecatalog.msue.edu.mn/ каталогоос өөрт хэрэгтэй номыг хайж олоход тухайн ном ЦАХИМ ХУВИЛБАР гэсэн цэнхэр тэмдэглэгээтэй байвал онлайнаар унших боломжтой гэсэн үг. 

👉МУБИС-ийн номын сангийн каталогийн Цахим монгол ном категороос сонгоод хайлтын цонхон дээр номын нэрийг бичиж олоод тухай номынхоо ЦАХИМ ХУВИЛБАР гэсэн сонголт дээр дарж цахим санд нэвтэрч орно. МУБИС-ийн номын сангийн цахим санд нэвтрэх эрх нь оюутан таны вэбийн нүүрт OFFICE 365 нэвтрэх нэр, нууц үг гэсэн хэсэг юм.  

Сурган хүмүүжүүлэх үйлсийг дэмжин номын сангийн сан хөмрөгөө байнга баяжуулж байдаг эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлж нийт уншигчдынхаа өмнөөс эрдэм судлалын их амжилтыг хүсэн ерөөе.


МУБИС-ийн номын сан