02-04
2025
ШИНЭ НОМЫН МЭДЭЭЛЭЛ
Сүүлийн үед уншигч, судлаачдын ихээхэн асууж байгаа хичээл хоорондын интеграцчиллаар дахин шинэ ном ирлээ.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн Цэдэн-Очирын Пагмажав багшийн "Багшлахуйн хөгжилд сургалтын агуулгыг интеграцчилах арга зүйн хэрэгцээ ба хувилбарууд": Суралцахуйд сургах, туршлага зөвлөмж номыг МУБИС-ийн төв номын сангаас гэрээр авахаас гадна Судалгааны танхим-4 т сууж уншиж судлах боломжтой. Номын тухай дэлгэрэнгүй мэдээллийг пост зургаас харна уу.
Дашрамд дурдахад манай номын санд интеграцчиллаар дараах номууд байдаг.
1. Интеграцчилсан сургалт ба хүүхэд / Боловсруулсан: Ц. Баттуяа ; Хянан тохиолдуулсан: Т. Цэндсүрэн. -УБ., 2020. -20 хуудастай. Захиалгын код: 371.1 И73. Байршил: МУБИС-ийн төв номын сан, Гэрээр ном олгох танхим, Судалгааны танхим-4
2. Тогтвортой хөгжлийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах арга зүй : Багшийн гарын авлага. -Улаанбаатар, 2018. Захиалгын код: 371.1'076 Т441. Байршил: МУБИС-ийн төв номын сан, Судалгааны танхим-4
3. Тогтвортой хөгжлийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах арга зүй : Багшийн гарын авлага. /Суурь, Бага, Дунд боловсрол/-Улаанбаатар, 2021. Захиалгын код: 371.1'076 Т441. Байршил: МУБИС-ийн төв номын сан, Гэрээр ном олгох танхим Судалгааны танхим-4
Дугаар 2,3-т дурдагдсан Тогтвортой хөгжлийн боловсрол -1 төслийн хүрээнд бүтээсэн Тогтвортой хөгжлийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах арга зүй : Багшийн гарын авлага 2018 оны номыг Тогтвортой хөгжлийн боловсрол -2 төслийн хүрээнд дахин агуулгыг задлан IV бүлгийг салгаж суурь, бага, дунд боловсролын 3 түвшнээр бүлэглэн зохиомжилж 3 гарын авлага болгож хэвлүүлсэн байна. Харин 2018 оны анхны номын 1-3-р бүлэг нь хөтөч ном болж тусдаа хэвлэгдсэн.
4. STEAM сургалтын нэгдмэл арга зүйн зөвлөмж : Багшид зориулсан зөвлөмж / Боловсруулсан: Ц. Бурмаа, Д. Амартүвшин, Д. Сэрээтэрдорж [бусад 5] ; Редактор: Х. Тамир. -УБ., 2017. -48 хуудастай, 29 см. Захиалгын код: 372 S82, Байршил: МУБИС-ийн СӨБС-ийн номын сан