10-08

2026

 📚 МУБИС-ИЙН НОМЫН САНГИЙН САН ХӨМРӨГТ СҮҮЛИЙН ҮЕД НЭМЭГДСЭН ГАДААД ХЭЛ ДЭЭРХ НОМУУД 

Эрхэм уншигчид, эрдэмтэн багш, судлаачид, оюутан суралцагчид та бүхэнд МУБИС-ийн номын сангийн сан хөмрөгт сүүлийн үед нэмэгдсэн гадаад хэл дээрх судалгаа, шинжилгээний бүтээл, ном, сурах бичгийг сэдэв, чиглэлээр нь төрөлжүүлэн танилцуулж байна.

Эдгээр бүтээл нь МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн худалдан авалт, АНУ-ын Конгрессын номын сангийн ном солилцоо, Монгол дахь Америкийн Монгол судлалын төвийн хандив зэргээр манай сан хөмрөгт ирсэн билээ.

Ирээдүйн багш бэлтгэх их үйлсийг дэмжиж, номын сангийн сан хөмрөгийг баяжуулсан хувь хүн, байгууллага бүрд нийт уншигчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Нэг ном хэдэн арван жил хадгалагдаж, хэчнээн хүнд эрдэм мэдлэг түгээхийг таашгүй. Номын сан бол тэр мэдлэгийг уншигчдад хүргэх зам, гүүр билээ.

📖 Эдгээр ном, сурах бичгийн ихэнх нь нэг хувь тул та МУБИС-ийн төв номын санд тухайн ном байрлаж байгаа судалгааны танхимуудад сууж уншиж, судлах боломжтой. Шаардлагатай тохиолдолд номын санчтай зөвлөлдөн, богино хугацаагаар гэрээр авч ашиглаж болно

🔎 Номын дэлгэрэнгүй мэдээллийг МУБИС-ийн номын сангийн цахим каталогоос үзээрэй: https://ecatalog.msue.edu.mn/