09-16

2026

НИЙТ СУРАЛЦАГЧДАДАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЖ НОМЫН САНГИЙН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ТАНИЛЦУУЛЬЯ.

МУБИС-ийн номын сангаар МУБИС-д 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элсэн орсон суралцагсад хэрхэн үйлчлүүлэх талаарх мэдээлэл болон МУБИС-ийн төв номын сангийн танхим нэгжийн танилцуулгыг хүргэж байна.

МУБИС-ийн төв номын сан  нь МУБИС-ийн төв А байр, хичээлийн 2, 4-р байрны дунд, МУБИС-ийн ЕБС-ийн зүүн талд байрладаг. googlemaps: https://www.google.mn/.../data=!3m2!1e3!4b1!4m4!3m3!8m2...

МУБИС-д 2026-2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдээс номын сангаар үйлчлүүлэхэд оюутны үнэмлэх шаардахгүй. 2026 ОНЫ 9 САРЫН 16 ГЭХЭД 1-Р КУРСЫН ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ НОМЫН САНГИЙН ПРОГРАММД ОРЖ ИРНЭ.

- МУБИС-ийн оюутан та МУБИС-ийн номын сангийн аль ч салбар нэгжээр үйлчлүүлэх эрхтэй. Ингэхдээ тухайн үйлчлүүлэх хэсэгт очоод өөрийн оюутны вэб-дээ нэвтрэн оюутны QR кодоо номын санчийн QR код унших төхөөрөмжинд уншуулж мэдээллээ тулган үйлчилгээгээ авна. Оюутан та вэбдээ хувийн мэдээллээ бүрэн оруулж өөрийн зургаа заавал оруулсан байна.

- 2 оос дээш курсынхэн, бусад сургалтынхан ч мөн дээрх дарааллаар үйлчлүүлнэ. 

- 2 давхар 201 тоот ҮНДСЭН ФОНД буюу ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ТАНХИМ. Эндээс оюутан та өөрийн хэрэгтэй номоо тавиураас өөрөө сонгож номын санчаар өөрийн нэр дээр бүртгүүлэн эхний удаа 7 хоног, дахин 1 удаа 7 хоногоор сунгуулан авч болно.

Номоо заавал номын санд ирэлгүй цахимаар сунгах заавар цахим каталогийн нүүр хэсэгт байрладаг. Номын хугацаа хэтрүүлвэл 1 хоног тутам 1 номонд 500 төгрөгийн торгууль бодогддог журамтай. https://ecatalog.msue.edu.mn/ 

- 3 давхар 300 тоот. ЧӨЛӨӨТ УНШЛАГЫН ТАНХИМ. энд ганцаарчилсан болон багаар суух боломжтой.

 - 3 давхар 301 тоот. СУДАЛГААНЫ ТАНХИМ №2. ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТАНХИМ. Энд Хэл шинжлэл, Утга зохиол, Уран зохиол, Аман зохиол, Сэтгүүл зүйн номууд энд байрладаг. Мөн МУБИС-ийн болон бусад газрын сэтгүүлүүд, хурлын эмхэтгэлүүдийг тус танхимаас уншиж судлах боломжтой. Өгүүлэл, илтгэлийн гарчиг хайхдаа цахим каталогийн Өгүүлэл, илтгэлийн ном зүйн хайлтаас хайх боломжтой.

- 4 давхар 401 тоот. СУДАЛГААНЫ ТАНХИМ №4. БОЛОВСРОЛ СУДЛАЛ-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАНХИМ. Энд Боловсрол судлалын бүх чиглэл, Сэтгэл судлал, Ёс заншил, Химийн шинжлэх ухааны номууд энд байрлана. Мөн Магистр, докторын судалгааны бүтээлийг танхимд сууж үзэх боломжтой. 

Мөн магистр, докторын судалгааны бүтээлийг https://ecatalog.msue.edu.mn/ хаягтай МУБИС-ийн номын сангийн цахим каталогоор дамжин цахимаар цаг хугацаа орон зай харгалзахгүй бүрэн эхээр унших боломжтой. Ингэхийн тулд суралцагч та оюутны вэб доторх МУБИС-ийн office365 хаягт нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан нэвтэрч орж уншина. 

-5 давхар 502 тоот. Судалгааны танхим №1. Нийгмийн ухааны бүх салбар, Түүх, Газарзүй, Аялал жуулчлалын номууд энд байрладаг.

МУБИС-ийн номын сангийн цахим каталог, цахим сан: https://ecatalog.msue.edu.mn/ (Ном хэвлэл хайх, Сэтгүүлийн сангаас өгүүллийн гарчиг хайх, Хурлын эмхэтгэлээс илтгэлийн нэр, дугаар хайх)

Сургуулийн орчинд WIFI сүлжээ нээлттэй

WIFI нэр: MSUE-WiFi-STAFF              нууц үг: 123456789

МУБИС-ийн номын сангийн вэб хаяг: https://library.msue.edu.mn/ вэб дотор бүх үйлчилгээ байгаа 
(Цахим үйлчилгээний танилцуулга, Каталог ашиглах заавар, Дотоод цахим санг ашиглах заавар, Ном сунгалт)

МУБИС-ийн номын сангийн мэдээлэл дамжуулах facebook: https://www.facebook.com/mubislibrary/

МУБИС-ийн төв номын сангаас гадна Математик, Биеийн тамирын сургуулийн номын сан, СӨБС-ийн номын сангууд ижил цагийн хувиараар ажилладаг ба МУБИС-ийн бүх номын сангийн нэгдсэн каталогийг ecatalog.msue.edu.mn хаягаас авч, өөрт хэрэгтэй ном байрлаж буй аль номын сангаар үйлчлүүлэх боломжтой.

МУБИС-ийн номын сан Даваа-Баасан гаригт 08:30-17:30 цагт ажиллаж байна.