06-15

2026

Эрдмийн их өргөөнөөс мэдлэг, ур чадвар, хүсэл мөрөөдлөө өвөрлөн амьдралын шинэ замд хөл тавьж буй эрхэм төгсөгч Та бүхэндээ Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Номын сангийн хамт олны зүгээс халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Өнөөдрийн энэ бахархалт амжилт бол олон жилийн уйгагүй хичээл зүтгэл, тууштай хөдөлмөр, эрдэм боловсролын төлөөх тэмүүллийн тань үр шим билээ.

Цаашдын ажил, амьдралын зам тань үргэлж өөдрөг, гэрэл гэгээтэй байж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, дэлхийн иргэнийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх мэдлэгтэй, ёс зүйтэй, бүтээлч сайн багш нар болон төлөвшихийг хүсэн ерөөе.

Номын өргөөний үүд хаалга Та бүхэнд үргэлж нээлттэй байх бөгөөд эрдэм мэдлэгийн их далайд тэмүүлэх замд тань бид үргэлж дэмжин хамт байх болно.

Төгсөлтийн баярын халуун мэндийг дахин өргөн дэвшүүлж, ирээдүйн их үйлсэд тань өндрөөс өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МУБИС-ИЙН НОМЫН САНГИЙН ХАМТ ОЛОН

 2025-2026 оны хичээлийн жил.