09-29

2026

ШИНЭ НОМЫН МЭДЭЭЛЭЛ📖🗃️

Цахим каталог: ecatalog.msue.edu.mn

Батсайханы Жавзандулам багш дараах хоёр бүтээлийг МУБИС-ийн номын сандаа бэлэглэснийг танилцуулж байна.

📘 Малчдын хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нөхцөл байдлын чанарын судалгаа, үр дүн
Малчдын хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт, эцэг эхийн хандлага, гэрийн суралцах орчныг судалжээ.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ СЭДВИЙН ТОЙМ, СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ.

1.1 Сургуулийн өмнөх боловсролын түүхэн хөгжил, өнөөгийн нөхцөл байдал
1.2 Малчин эцэг эхийн итгэл үнэмшилийн судлагдсан байдал -- 
1.3 Чанарын судалгааны арга зүй

ХОЁРДУГААР БҮЛЭГ ЧАНАРЫН СУДАЛГАА, ҮР ДҮН. 

2.1 Малчин эцэг эх хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулах эсэх сонголтын судалгаа
2.2 Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн малчин эцэг эхийн итгэл үнэмшил
2.3 Цэцэрлэгт хамрагдахын тулд айлд байгаа хүүхдийн суралцах, амьдрах орчны чанарын судалгаа 
2.4 Малчин эцэг эхчүүдийг чадавхжуулах оролцоот үйлийн судалгаа

📗 Бага насны хүүхдийн хөгжил, суралцахуйн олон улсын үнэлгээ . Бага насны хүүхдийн хөгжил, суралцахуйн талаарх буюу 3.5–6 насны хүүхдийн хөгжил, суралцах чадварыг үнэлэх, бие бялдар-хөдөлгөөн, хэл яриа, бичиг үсгийн бэлтгэл, тоо-математик, нийгэм-сэтгэл хөдлөлийн хөгжлийг үнэлэх судалгааны бүтээл.
-- Бага насны хүүхдийн хөгжил, суралцахуйн олон улсын үнэлгээний дэлгэрэнгүй заавар
-- Бага насны хүүхдийн хөгжил, суралцахуйн олон улсын үнэлгээний хуудас
-- Цэцэрлэгийн бүлгийн үйл ажиллагаа болон орчны үнэлгээ
-- Гэр бүлийн орчны үнэлгээ 

Монгол улсын боловсролын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн судалгааны баг Олон улсын Хүүхдийг ивээх санд (International Save the Children) хандан албан ёсны зөвшөөрлийг авч монгол хэл рүү орчуулж, хэлний болон соёлын тохируулга хийсний үндсэн дээр судалгаанд ашиглахад бэлэн болгосон. IDELA аргачлал нь дэлхийн 76 улсад хэрэглэгдэж буй бага насны хүүхдийн хөгжил, суралцах чадварыг цогцоор үнэлэх стандартчилагдсан хэрэгсэл бөгөөд соёлын ялгаатай орчинд хэрэглэх боломжтой байдлаар боловсруулагдснаараа онцлогтой. IDELA аргачлалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.idela-network.org вэбсайтаас авах боломжтой юм байна. 
Энэхүү 2 номуудыг МУБИС-ийн төв болон СӨБС-ийн номын сангуудаас үзэж судлах боломжтой.