11-24

2026

МУБИС-ийн номын сан уншигч, багш, оюутан, судлаачдадаа Монголын Антропологийн Холбооны “Антропологийн үндсэн ойлголт” цувралын дараах гурван бүтээлийг танилцуулж байна.
Энэхүү бүтээлүүд цөөн тоотой тул гэрээр олгохгүй, төв номын сангийн 5 давхар Нийгмийн ухааны Судалгааны танхим-1 т уншиж судлах боломжтой.

📘 1. Нийгэм-соёлын хүн судлалын удиртгал / Зохиогч: Г. Мөнх-Эрдэнэ, П. Чулуунбат
Нийгэм-соёлын антропологийн үндсэн ойлголт, онол, судалгааны чиглэл, арга барилыг танилцуулж, хүний нийгэм, соёл, амьдралын олон талт байдлыг ойлгоход чиглэсэн бүтээл юм.
📙 2. Эдийн засгийн антропологи: Зах зээлийн бус эдийн засаг / 
Зохиогч: И. Бямбабаатар, Г. Мөнх-Эрдэнэ, П. Чулуунбат
Эдийн засгийн харилцааг зөвхөн зах зээлийн хүрээнд бус, нийгэм, соёлын орчинтой нь холбон тайлбарлаж, үйлдвэрлэл, хэрэглээ, хуваарилалт, солилцоо, хөдөлмөр, өмч, эдийн засгийн тогтолцооны олон хэлбэрийг антропологийн үүднээс авч үзжээ.
📗 3. Ураг төрлийн антропологи: Гэр бүл, гэрлэлт, жендэрийн тухай / Зохиогч: Д. Бум-Очир, Г. Мөнх-Эрдэнэ
Ураг төрлийн харилцаа, гэр бүл, гэрлэлт, жендэр, нөхөн үржихүй болон тэдгээрийн нийгэм-соёлын утга учир, өөрчлөлт, харилцан хамаарлыг антропологийн судалгааны үүднээс тайлбарласан бүтээл юм.
Эдгээр бүтээл нь хүний нийгэм, соёл, эдийн засаг, гэр бүл, ураг төрлийн харилцааг олон талаас нь ойлгох, судлахад хэрэгтэй мэдлэгийн эх сурвалж бөгөөд нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцагчид, багш, судлаачид болон сонирхон уншигчдад зориулагдсан.
Цахим каталог: https://ecatalog.msue.edu.mn/
Хайлтын түлхүүр үг: Антропологийн үндсэн ойлголт цуврал
📖 МУБИС-ийн номын сан — Мэдлэг, судалгаа, хөгжлийн орчин
#МУБИС_НомынСан #ШинэНом #Антропологи #НомынТанилцуулга