11-17

2022

ЦАХИМ САНД ШИНЭ НОМ НЭМЭГДЛЭЭ

📙📲ЦАХИМ САНД ШИНЭ НОМ НЭМЭГДЛЭЭ🌟✨
МУБИС-ИЙН Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш доктор Х.Баярмаа өөрийн орчуулгын "Ертөнцийн 7 гайхамшиг" бүтээлээ судлаач уншигч оюутнууддаа зориулан бүрэн эхээр цахимаар унших эрхийг өглөө. 
👉МУБИС-ийн уншигч та МУБИС-ийн номын сангийн цахим санд өөрийн Office 365-ийн нэвтрэх нэр нууц үгээрээ орж үзэх боломжтой. МУБИС-ийн цахим сангийн хаяг: https://msuemn.sharepoint.com/sites/lib
Цахим сан👉Цахим ном👉Түүх, Газарзүй, Археологи гэсэн дарааллаар орж үзээрэй. 
👉МУБИС-ийн номын сангийн каталогоос тухай номоо сонгон ЦАХИМ ХУВИЛБАР гэсэн сонголт дээр дарж цахим санд нэвтэрч бас болно. МУБИС-ийн каталогийн хаяг:
https://catalog.msue.edu.mn/
Сурган хүмүүжүүлэх үйлсийг дэмжин номын сангийн сан хөмрөгөө байнга баяжуулж байдаг эрдэмтэн багш нартаа баярлалаа. Тэр тусам завгүй амьдралын хэмнэлд бусдын төлөө цахим санд бүтээлээ байрлуулахыг зөвшөөрч буй багш нартаа нийт уншигчдынхаа өмнөөс дахин дахин талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн: МУБИС-ийн номын сан