Элчин сайд Ө.Батбаяр Конгрессын номын санд хандивлах Монгол судлаач нарын бүтээлийг МУБИС-ийн номын санд хүлээн авч, АНУ-д тээвэрлэн авчрах хамтарсан төслийн эхний ээлжийн 100 орчим номын дээжийг Конгрессын номын сангийн судлаач, доктор М.Саруул-Эрдэнэд гардуулав.
Уг төсөл нь Монголын түүх, хэл соёл, нийгэм, улс төр, эдийн засгийн чиглэлээр хийгдсэн судалгааны бүтээлүүдийг АНУ-ын эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдад илүү өргөн хүрээнд хүргэх, Монгол судлалыг олон улсад сурталчлан таниулах зорилготой юм.
