03-17

2026

2026 оны 3 сарын 13. 
МУБИС-ийн ахисан түвшний хөтөлбөрийн алба, МУБИС-ийн номын сан хамтран 2025-2026 оны хичээлийн жилд шинээр элссэн ахисан түвшний суралцагчдад мэдээлэл өгөх уламжлалт үйл ажиллагааг зохион байгуулав. 
Үйл ажиллагаанд шинээр элсэн дотоод гадаадын суралцагчдад МУБИС-ийн ахисан түвшний сургалтын үйл ажиллагааны журам, Сургалтын удирдлага мэдээллиын систем СУМС-ийн танилцуулга, Гадаад харилцааны албанаас гадаад оюутанд өгөх зөвлөгөө мэдээлэл, Номын сангаас номын сангийн үйлчилгээний талаарх мэдээлэх зэрэг ажлууд багтдаг. 
Үүнээс номын сангийн мэдээллийн хүрээнд номын санг бүрэн танилцуулж, үйлчлүүлэх журам, дотоодын болон гадаад цахим сангууд ашиглах, лавлагаа ном зүйн сан ашиглах,  24/7 цагаар номын сангийн сан хөмрөгөөс цахимаар үйлчилгээ авах зэрэг бүхий л мэдээллийг өгч номын сангийн мэдээллийн ажилтан биечлэн суралцагчдын хувийн зөөврийн компьютерт номын сангийн цахим сан хөмрөгт нэвтрэх зааврыг танилцуулж тохиргоо хийх, номын санч нар танхим нэгжээрээ дагуулж явж салбар чиглэлийн ном хэвлэлтэй танилцуулах зэрэг үйл ажиллагаа өрнөв.  
Мөн энэ удаагийн арга хэмжээнд зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй ном болон, судалгааны бүтээл, бусад хэвлэлийн бүтээгдэхүүний арвин сан хөмрөгтэй ESAN-гийн ажилтнуудыг номын сангийн хамт олон урьж оюутан суралцагчдадаа тэдний санг ашиглах мэдээлэл өгүүлсэн нь ихэнхдээ ажлынхаа хажуугаар сурдаг магистр докторуудад цахим сан ашиглаж цаг заваа хэмнэх бас нэгэн боломжийг олголоо гэсэн талархалыг хүлээв. 
Үйл ажиллагаа МУБИС-ийн номын сангийн хурлын танхимд зохион байгуулагдсан.