03-03

2026

✅ Жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт улс орон даяар болдог “Музейн нээлттэй өдрүүд”-ийн хүрээнд Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музей 2026 оны 3 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд нээлттэй, үнэ төлбөргүй ажиллана.
✅Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучууд болон гэр бүлийн гишүүдэд үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол, хамтын оролцоог дэмжих зорилгоор “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” арга хэмжээг 03 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.