08-28

2026

Бахархам мэдээ

80 настай буурал Завхан аймгийн харьяат Ч.Янжинхүү багш 2 ном, бусад бүтээлээрээ Нүүдэлчин фестивалиас шилдэг өв тээгчээр шалгарсан амжилтын мэдээтэй энэ өдрүүдэд өнгөрсөн хавар Янжинхүү багш өөрөө МУБИС-ийн номын сан болон АНУ-ын Конгрессын номын санд бэлэглэсэн «Хаадын угийн бичиг», «Угийн бичиг хөтлөх хялбаршуулсан гарын авлага» 2 бүтээл нь АНУ-ын Конгрессын номын санд байршин каталогт орсон мэдээг Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн Мягмар Саруул-Эрдэнэ багш дамжууллаа.

Хүн хэдэн настайгаас үл харгалзан хийж бүтээж, уншиж судлаж үнэ цэнэтэй амьдарч болдогийг өөрийн биеэр үлгэрлэж байгаа эрхэм ахмад багш Янжинхүү таны эрдэм судлалын их ажилд амжилтыг хүсч эрүүл энх сайн сайхныг ерөөе.