Монгол номын санч Конгрессийн номын санг зорилоо.
МУБИС-ийн номын сангийн каталогч, эрдэм шинжилгээний судлаач номын санч Д.Цолмон өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын санд нэг сарын турш туршлага судалж, дадлага хийж мэргэжил дээшлүүлэхээр номын сангийн хөтөлбөрийн дагуу мордлоо. Д.Цолмонгийн хувьд мэргэжлийн номын санч бөгөөд мэргэжлээрээ тууштай ажиллаж ирсний дээр 2021 оноос эхлэсэн Конгрессийн номын сангийн монгол номын санч доктор М.Саруул-Эрдэнийн удирдсан гурван удаагийн монголын номын санчдыг мэргэшүүлэх сургалтанд бусад номын санч нараа манлайлан суралцаж сургагч багш болсон туршлагатай номын санч юм.
Д.Цолмон нь АНУ-д байх хугацаандаа Конгрессийн номын санд ажиллахын зэргэцээ, Пенселваны их сургуулийн Ван Пелтийн номын сан, Индианагийн их сургуулийн номын сангуудад ажиллаж, орон нутгийн бусад номын сангуудтай танилцан сайн дурын ажилд оролцох зэргээр тодорхой төлөвлөгөөний дагуу сурч, ажиллаж амьдрах юм.
Д.Цолмонгийн энэ удаагийн туршлага судалж дадлагажих аялал нь МУБИС-ийн номын санчдын хувьд анхны биш бөгөөд 2015, 2018 онуудад АНУ-д туршлага судлаж, суралцаж байв. Монголын номын санчдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Конгрессийн номын сангийн монгол номын санч доктор @Мягмар Саруул-Эрдэнэ танд монголын номын санчдын өмнөөс талархал илэрхийлж байна. Tsoko Tsoko АНУ-н номын сангуудын туршлагаас их зүйлийг сураад, мэдлэг туршлага хуримтлуулаад сайн яваад ирэхийн ерөөл дэвшүүлье.