11-27

2026

Олон улсын стандарт, форматын каталогжуулалтын сургалт зохион байгуулагдана.👏👏👏

📖 MARC21, RDA стандарт, цувраа хэвлэлийн каталогжуулалтын сургалт

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Диаспора” мэргэжилтний хөтөлбөрийн хүрээнд Америкийн Монгол Судлалын Төв, Монгол Улсын Боловсролын Их Сургууль хамтран Монголын номын санчдыг каталогжуулалтын олон улсын стандартад сургаж мэргэшүүлэх “MARC21, RDA стандарт, цувраа хэвлэлийн каталогжуулалтын сургалт”-ыг 2026 оны 12-р сарын 01-17-ны хооронд зохион байгуулна.

📚 Сургалтаар дараах төрлийн хэвлэлийн каталогийг хэрхэн хийх талаар онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулна:

  • Сонин
  • Сэтгүүл
  • Эрдэм шинжилгээний бичиг
  • Жилийн тайлан
  • Статистикийн цуврал
  • Тогтмол хурлын эмхэтгэл
  • Хууль зүйн цуврал хэвлэл

👩‍🏫 Сургагч багш нар

  • Удирдагч: АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ
  • Туслах багш: МУБИС-ийн номын сангийн каталогч, ЭШ-ний номын санч Д.Цолмон

Энэхүү 4 дэх удаагийн сургалтад их, дээд сургууль, нийтийн, ЕБС-ийн, ЭШ-ний гээд бүх төрлийн номын сангуудад ажиллаж байгаа каталогч, ном зүйч нар суралцах боломжтой.

📍 Сургалтын цаг, байршил

  • Хугацаа: 2026 оны 12-р сарын 01-ээс 17-ны өдрийг дуустал
  • Цаг: Мягмар, Пүрэв гаригуудад 13:00-16:00 цагийн хооронд
  • Нээлт, эхний хичээл: Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан дахь Америкийн соёл мэдээллийн төв
  • Бусад хичээл: МУБИС-ийн Төв номын сан

✍️ Сургалтын бүртгэл: https://forms.gle/nu79kRKYSaEjDz7F7

📅 Сургалтын хуваарь

2026 оны 12-р сарын 01-17 (Мягмар, Пүрэв гаригуудад)
13:00-16:00 цагийн хооронд