Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын Dulam Sendenjav “Монгол соёлын тайлбар толь бичиг” шинэ бүтээл МУБИС-ийн төв номын санд ирлээ. Номыг МУБИС-ийн төв номын сангаас гэрээр болон танхимаас уншиж судлах боломжтой.
📙Номын эхний титэм үгийг 📜 “Энэ дэлхийн бүх монгол хүнд зориулав” гэж бичсэн нь язгуур монгол соёлынхоо тулгийн чулууг хойч үедээ бичиж үлдээх гэсэн зорилгыг агуулж зөвхөн соёл судлаачдын хэрэгцээнд төдийгүй монгол айл өрх бүрийн оюуны хэрэгцээнд байх соёлын боловсролын гарын авлага болгон бүтээжээ.
http://catalog.msue.edu.mn/