МУБИС-ийн номын сангаар МУБИС-д 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элсэн орсон суралцагсад хэрхэн үйлчлүүлэх талаарх мэдээлэл болон МУБИС-ийн номын санд гарсан зарим өөрчлөлтийн талаарх бусад мэдээллийг хүргэж байна.
- МУБИС-д 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элсэгчдээс номын сангаар үйлчлүүлэхэд оюутны үнэмлэх шаардахгүй.
- МУБИС-ийн оюутан та МУБИС-ийн номын сангийн аль ч салбар нэгжээр үйлчлүүлэх эрхтэй. Ингэхдээ тухайн үйлчлүүлэх хэсэгт очоод өөрийн оюутны вэб-дээ нэвтрэн оюутны QR кодоо номын санчийн QR код унших төхөөрөмжинд уншуулж мэдээллээ тулган үйлчилгээгээ авна. Оюутан та вэбдээ хувийн мэдээллээ бүрэн оруулж өөрийн зургаа заавал оруулсан байна.
- Бусад сургалтынхан ч мөн дээрх дарааллаар үйлчлүүлнэ.
МУБИС-ийн төв номын сангийн байранд засвар хийгдэж танхим нэгжийн байрлал өөрчлөгдсөнийг танилцуулья.
- 2 давхар 201 тоот ҮНДСЭН ФОНД буюу ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ТАНХИМ. Эндээс оюутан та өөрийн хэрэгтэй номоо тавиураас өөрөө сонгож номын санчид өөрийн нэр дээр бүртгүүлэн эхний удаа 5 хоног дахин 2 удаа тус бүр 7 хоногоор сунгуулан авч болно.
- 3 давхар 300 тоот. ЧӨЛӨӨТ УНШЛАГЫН ТАНХИМ. энд ганцаарчилсан болон багаар суух боломжтой.
- 3 давхар 301 тоот. СУДАЛГААНЫ ТАНХИМ №2. ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТАНХИМ. Энд Хэл шинжлэл, Утга зохиол, Уран зохиол, Аман зохиол, Сэтгүүл зүйн номууд энд байрладаг.
- 4 давхар 401 тоот. СУДАЛГААНЫ ТАНХИМ №4. БОЛОВСРОЛ СУДЛАЛ-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАНХИМ. Энд Боловсрол судлалын бүх чиглэл, Сэтгэл судлал, Ёс заншил, Химийн шинжлэх ухааны номууд энд байрлана. Мөн Доктор, магистрын бүтээл, сэтгүүлүүдийг тус танхимаас уншиж судлах боломжтой.

Магистр, докторын судалгааны бүтээлийг catalog.msue.edu.mn хаягтай МУБИС-ийн номын сангийн цахим каталогоос дамжин цахимаар цаг хугацаа орон зай харгалзахгүй бүрэн эхээр унших боломжтой. Ингэхийн тулд суралцагч та оюутны вэб доторх МУБИС-ийн office365 хаягт нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан нэвтэрч орж уншина.
Цахим санг ашиглах заавар::
Сургуулийн орчинд WIFI сүлжээ нээлттэй
WIFI нэр: MSUE-WiFi-STAFF нууц үг: 123456789
- 5 давхар 502 тоот. Судалгааны танхим №1. Нийгмийн ухааны бүх салбар, Түүх, Газарзүй, Аялал жуулчлалын номууд энд байрладаг.
МУБИС-ийн номын сангийн цахим каталог: catalog.msue.edu.mn
МУБИС-ийн номын сангийн вэб хаяг: Library.msue.edu.mn
МУБИС-ийн төв номын сангаас гадна МБУС-БТС-ийн номын сан, СӨБС-ийн номын сангууд ижил цагийн хувиараар ажилладаг ба МУБИС-ийн бүх номын сангийн нэгдсэн каталогийг catalog.msue.edu.mn хаягаас авч, өөрт хэрэгтэй ном байрлаж буй аль номын сангаар үйлчлүүлэх боломжтой.
МУБИС-ийн номын сан Даваа-Баасан гаригт 08:30-20:00 цагт хүртэл ажиллаж байна.