Монгол Улсын Боловсролын Их Сургууль Олон Улсын Менежментийн Тогтолцооны стандарт Чанарын Менежментийн Тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын Байгууллагын Менежментийн Тогтолцоо ISO 21001:2018 стандартуудыг нэвтрүүлж, Олон Улсын Итгэмжлэлийн Форум буюу International Accreditation Forum (IAF)-д бүртгэгдсэн гэрчилгээг “MonCertf” тохирлын үнэлгээний байгууллагаас гардан авлаа.