11-11
2026
Аливаа улсын Үндэсний номын сан нь тухайн улс үндэстнийхээ хэл, соёл, түүх, утга зохиолын өвийг хадгалан хамгаалах, бүртгэн тодорхойлох, судлан шинжлэх чухал үүрэгтэй. Харин АНУ-ын Конгрессын номын сан энэхүү үүргийг дэлхийн улс орон, үндэстэн бүрийн хэл, соёлын хүрээнд хэрэгжүүлдгээрээ онцлог юм. Тус номын сан дэлхийн улс орнуудаас ном, хэвлэмэл бүтээл цуглуулдаг бөгөөд Монгол судлалын цуглуулга нь ч арвин баялаг билээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард эхлэл нь тавигдсан АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр МУБИС-ийн номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн нарын хамтын ажиллагаа өнөөдөр улам өргөжин хөгжиж байна.
Уг санаачилгын хүрээнд өнгөрсөн оны 9 сард Монголын эрдэмтэн, судлаачдын Монгол судлалд холбогдох бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын цуглуулгад хүлээн авч, илгээх ажил эхэлсэн бөгөөд өдгөө МУБИС-ийн номын сан, АНУ-ын Конгрессын номын сангийн албан ёсны хамтын ажиллагаа болсон юм. Одоогийн байдлаар энэхүү хамтын ажиллагааны үр дүнд АНУ-ын Конгрессын номын сангийн Монгол номын сан хөмрөгт өмнө нь байгаагүй 99 бүтээл шинээр нэмэгдээд байна.
2026 онд нийт 200 орчим бүтээл энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ирээд удахгүй далай гатлан нисэхээр бэлтгэгдэж байгаагийн нэгэн жишээ нь өнөөдөр болсон үйл явдал байлаа. Тодруулбал, академич Пагважавын Нямдаваа https://nymadawa.wordpress.com/ сангаас түүний 19 боть бүтээлийг Нямдаваа сангийн гүйцэтгэх захирал Н.Наранбат АНУ-ын Конгрессын номын санд илгээхээр МУБИС-ийн номын санд хүлээлгэн өглөө.
Энэ үеэр П.Нямдаваа сангаас МУБИС-ийн номын санд мөн үнэтэй бэлэг гардуулсныг дурвал "National Geographic" сэтгүүлийн англи хэл дээрх 160 дугаар, монгол хэл дээрх 23 дугаар, "Үндэстний тойм" сэтгүүлийн 111 дугаарыг бэлэглэсэн нь номын сангийн сангийн маань хөмрөгийг баяжуулж, уншигч, судлаачдын мэдлэг мэдээлэл олж авах боломжийг нэмэгдүүлсэн сайхан үйл явдал боллоо.
МУБИС-ийн номын сангийн хамтын ажиллагааг дэмжиж, эрдэм мэдлэг, мэдээллийн үнэт өвийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан академич П.Нямдаваа санд гүн талархал илэрхийлье.
Судлаач та 2026 оны багцад бүтээлээ багтаан АНУ-ын Конгрессын номын санд илгээхийг хүсвэл энэ 11 сар дотор МУБИС-ийн номын санд авчирч өгөх боломжтой. Хүлээн авах бүтээлийн шалгуурыг постны зургаас харна уу.
Бид таны бүтээлийг хүлээн авахдаа Конгрессын номын санд бүтээлээс чинь ямар ямар бүтээл байгааг шүүж харж өгөөд давхардаагүй бүтээлийг авдаг.
Лавлах утас: 94099299, 88850878