08-28

2026

ТАЛАРХАЛ

Дилав Хутагт Сан, Америкийн Монгол судлалын төвийн хамтран хэрэгжүүлж буй “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн хүрээнд хэвлүүлсэн «Дилова хутагтын захидлууд», «Дилова хутагтын баримт бичиг» хэмээх монгол судлалын үнэт өв болсон бүтээлүүдийг монголынхоо номын сангууддаа хандивласныг МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан талархан хүлээн авлаа.

Дилова хутагтын амьдрал, түүхэнд холбогдох баримт бичиг, захидлыг сурвалжлан олж, хөрвүүлэн, зүүлт тайлбар үйлдэж энэхүү номыг бүтээсэн Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Мягмар Саруул-Эрдэнэ, эрхлэн хэвлүүлж, монгол судлалын үнэт өвийг түгээн дэлгэрүүлж буй Diluv Hutugthu Foundation / Дилав Хутагт Сан болон American Center for Mongolian Studies – ACMS, эрдэмтэн судлаач, оюутан залууст хүргэхэд гүүр болон ажилласан МУБИС-ийн Номын сан-гийн хамт олонд гүн талархал илэрхийлье.