11-14

2024

ИЛҮҮ ИХИЙГ ЦАХИМААР УНШЬЯ

МУБИС-Эрдэм шинжилгээ инновацийн газраас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний ЛАВАЙ сэтгүүлийг номын санд ирж уншиж судлахаас гадна цахимаар бүх дугаарыг унших бүрэн боломжтой. 

Лавай сэтгүүл нь одоогоор нийт 30 дугаар хэвлэгдээд байгаагийн 1-26 хүртэлх дугаарыг https://lavai.msue.edu.mn/ хаягнаас цахимаар уншиж болох бол №27-гоос эхлээд шинэ дугааруудаа https://www.mongoliajol.info/index.php/Lavai/issue/archive хаягнаас цахимаар уншаарай. 

Мөн эрдэмтэн судлаач та ЛАВАЙ сэтгүүлд эрдэм шинжилгээ судалгааны өгүүлэл хэвлүүлэх бүрэн боломж нээлттэй. 
ЛАВАЙ эрдэм шинжилгээний сэтгүүл нь судалгаа шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн, үр дүн нь туршилт судалгаанд суурилсан, онол – практикийн ач холбогдол бүхий, мөн бусад эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдээгүй сэтгүүлийн шаардлагад нийцсэн судалгааны ажлыг хэвлэдэг. Хамрах хүрээнд:

  • Боловсрол судлалын тулгамдсан асуудал
  • Тогтвортой хөгжлийн боловсрол
  • Боловсролын цахим шилжилт зэрэг ерөнхий хамрах хүрээнээс гадна боловсролын судлалын чиглэлээр бичигдсэн бүхий л судалгааны ажлыг хэвлэдэг.

Лавай сэтгүүл нь жилд 2 дугаар хэвлэдэг.

                                                                                   МУБИС-ийн Эрдэм шинжилгээ инновацийн газар