09-08

2025

"Докторын судалгааны ажил бичих арга зүй" номын нээлт боллоо

"Докторын судалгааны ажил бичих арга зүй" номын нээлт Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд МУБИС-ийн захирал асан доктор, профессор Д.Мандах, Академич Б.Жадамба, Академич Н.Бэгз нарын редактарлаж, доктор, профессор Б.Батсайхан, доктор, дэд профессор М.Дэлгэржав, Уудам нарын эрхлэн хэвлүүлсэн "Докторын судалгааны ажил бичих арга зүй" номын нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн арга хэмжээнд МУБИС-ийн удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, багш нарын төлөөлөл оролцлоо.  Номын тухай доктор, профессор Д.Мандах, ардын багш Ц.Өнөрбаян нар үг хэлж ирсэн зочдод номын дээжээс гардуулан өглөө. Мөн МУБИС-ийн захирал асан доктор, профессор Д.Мандах, ардын багш Ц.Өнөрбаян нар өөрийн номын цуглуулгаас номын сандаа хандивлах арга хэмжээ боллоо.